Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалт явууллаа
2012 оны 5 сарын 19
Сүүлийн үед кибер гэмт хэргийн гаралт нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлж байсан. Тиймээс Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас Хууль зүйн үндэсний төв, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран кибер гэмт хэргийн Европын конвенцийн талаар ерөнхий ойлголт, мэдлэг олгох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улс орнуудын хамтын ажиллагаа, туршлагаас судлах зорилгоор Европын Консулын газрын Өгөгдөл хамгаалал, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Кибер гэмт хэргийн олон улсын конвенцийн хорооны нарийн бичгийн дарга Др.Александр Сигерийг Монгол Улсад урьж шүүх, хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулсан байна. Сургалтад 50 гаруй хүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд оролцогчид цаашид Монгол Улсын хувьд кибер гэмт хэрэгтэй хэрхэн тэмцвэл үр ашигтай болох талаар санал, зөвлөмж гаргажээ. Европын Консулын газар нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 47 орон гишүүнээр элссэн олон улсын томоохон байгууллага бөгөөд тус газраас 2001 онд батлан гаргасан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх Будапештийн конвенцид одоогоор дэлхийн 55 улс нэгдэн орсон бөгөөд бусад олон орон өөрийн орны хууль тогтоомждоо авч хэрэгжүүлдэг томоохон хэмжээний олон улсын эрх зүйн акт юм.

Д.Алтан

Эх сурвалж: www.mminfo.mn
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй
Сэтгэгдлийг ачаалж байна ...