Төрийн албан хаагчийн шалгалт дууслаа
2012 оны 4 сарын 13
Нийслэлийн нутгийн захиргааны 12 байгууллагын 40 ажлын байранд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгох шалгаруулалт өчигдөр “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд эхэлжээ. Сонгон шалгаруулалтад 347 хүн оролцохоор бүригүүлсэн бөгөөд бүртгүүлэгчид сорил, ур чадварын шалгалт өгөх аж. Ажлын байрны захиалгаа Аялал жуулчлалын газар, Авто замын газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна. Шалгаруулалт өнөөдөр дуусч, ирэх даваа гарагт хариу нь гаргах ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй