Төрийн албаны шалгалтад 144 хүн тэнцсэн байна
2012 оны 4 сарын 8
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн, удирдах ажилтнуудын сонгон шалгаруулалтын дүнгийн тайлан, маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт, зарим салбар зөвлөлийн даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцжээ. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад нийт 277 иргэн  бүртгүүлснээс 144 нь тэнцэж, 45 нь дэс түшмэлийн, 99 нь туслах нөөцийн жагсаалтад бүртгэгдэн, 31 иргэнийг тухайн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлжээ. Шалгалтын үеэр Дорнод, Увс аймгаас тус бүр нэг иргэний боловсролын баримт бичгийн мэдээлэл зөрсөн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шалгуулах хүсэлт тавьсан байна. Түүнчлэн хөдөө, орон нутагт зарлагдаж байгаа Мал эмнэлэг үржлийн газрын ажлын байрны сул орон тоо удаа дараа нөхөгдөхгүй байгаа тул ХХААХҮЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлтэй хамтран дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар болжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй