Танд бизнес төслийн санаа хэрэгтэй юу
2012 оны 3 сарын 20
Сүүлийн үед хүн бүр жижиг, дунд бизнес эрхлэх сонирхолтой болсон. Тиймээс тэдэнд мэдээлэл өгөх үүднээс төсөл хэрхэн бичих зөвлөгөөг хүргэж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төслийг бичихэд хамгийн чухал нь зах зээлийн судалгаа, маркетингийн төлөвлөгөө хоёр байдаг. Эхлээд тухайн бүтээгдэхүүний өрсөлдөгч, орлогч бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээлийн багтаамжийг тодорхойлох хэрэгтэй. Зах зээлийн судалгаанд хэрэглэгч, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэлтийг хамруулан судлах шаардлагатай. Дараа нь ямар зохион байгуулалттайгаар ажиллахаа төлөвлөнө. Эцэст нь сайн санхүүгийн төлөвлөлт хийснээр төсөл амжилттай болно. Мөн тиймээс дараах төсөл дээр иргэд ажиллаж болох юм.
1.    Хуурай сүү үйлдвэрлэх төсөл
2. Хүнсний ногоо нөөшлөх аж ахуйн төсөл
3. Зөгийн аж ахуйн төсөл
4. Гахайн аж ахуйн төсөл
5. Ногооны аж ахуйн төсөл
6. Гялгар уут боловсруулах үйлдвэр
7. Бялууны үйлдвэрийн төсөл
8. Мод боловсруулах үйлдвэрийн төсөл
9. Тахианы аж ахуйн төсөл
10. Блокны үйлдвэр байгуулах төсөл
11. Хүнсний бөөны худалдааны төв байгуулах төсөл
12. Сүүний үйлдвэрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл
13. Эрчимжсэн фермын аж ахуй байгуулах төсөл
14. Шахмал түлшний үйлдвэрийн төсөл
15. Халуун усны газар байгуулах төсөл
16. Авто сэлбэгийн худалдаа, зуучлалын төсөл
17. Хуванцар эдлэлийн үйлдвэрийн төсөл
18. Тоосгоны үйлдвэр байгуулах төсөл
19. Шүдний эмнэлэг байгуулах төсөл
20. Хүнд, хөнгөн блокны үйлдвэрийн төсөл
21. Гэр цэцэрлэг байгуулах төсөл
22. Нийтийн бие засах газар байгуулах төсөл
23. Ямааны фермийн төсөл
24. Эсгийний үйлдвэрийн төсөл
25. Түүхий эдийн зах байгуулах төсөл
26. Үнээний фермийн төсөл
27. Шахмал түлшний үйлдвэрийн төсөл
28. Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн төсөл
29. Жимс, ногооны аж ахуйн байгуулах төсөл
30. Хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл

Б.Яруу

Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй