Монголын "Ирвэс хамгаалах сан"-г BBC Worldnews сурвалжилжээ
2011 оны 12 сарын 2
Монголын "Ирвэс хамгаалах сан" Голландын Рояал Дутч Шелл (Royal Dutch Shell)-ээс зарласан World Challenge уралдаанд түрүүлж 20,000 ам.долларын шагнал авахаар болжээ. Энэ тухай сурвалжлага маргааш BBC Worldnews телевизээр гарах гэнэ. Энэ талаар "Ирвэс хамгаалах сан"-гийн менежир Н.Цэрэннадмид “Манай сан 1998 оноос хойш ирвэс хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэхдээ бид нутгийн иргэдээр дамжуулж ирвэсийг хамгаалдаг. Тиймээс тэдний оролцоог нэмэгдүүлэхийн тулд орон нутагт эсгий, тэмээний ноолуураар юм хийдэг хүмүүсийг дэмжиж ажилладаг. Тухайлбал, манай сан долоон аймгийн 24 сумын 400 малчин эмэгтэйдээ хамтарч ажиллаж байна. Тэдний  эсгий, тэмээний ноолуураар урласан бүтээгдэхүүнийг бид худалдаж авдаг. Ингэснээр нутгийн иргэдтэй нягт холбоотой ажилладаг. Харин үүнийг олон улсын байгууллага үнэлж дээрх шагналыг гардуулж байгаа юм” гэв.

Д.Баатар


Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бидэнтэй нэгдээрэй www.facebook.com/mminfo хуудсыг дэмжээрэй